2012-12-09
Долоон настай хүүг сэхээнд ортол нь зоджээ
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=xHhiW1AL5kI

Сонгинхайрхан дүүргийн иргэн Т гэгч энэ сарын 4-5-нд шилжих шөнө долоо настай хүүгээ гурван цагийн турш зодож, танхайрсан хэрэг гарчээ. Долоо настай Э хүүг түүний хойд эцэг болох Т халаасанд нь байсан 1200 төгрөгийн 300 төгрөгийг нь авсан хэмээн зодсон байна. Оройн 22 цагаас шөнө дөл хүртэл бяцхан хүүг зодож тамлахдаа тэрээр тэлээгээр ороолгож, халуун галаар түлжээ. Гэрчийн ярьж буйгаар арваннэгдүгээр сарын 4-ний 22.00 цагийн үед эмэгтэй хүн хашгирч, хүүхэд уйлах чимээ сонстжээ. Хөрш эмэгтэй тухайн үед гэр бүлийн хүмүүс хоорондоо муудсан байх гэж бодоод өнгөрсөн ч цаг гаруй хугацаа өнгөрөхөд хүүхэд уйлж, тусламж гуйсаар байсан тул гэрт нь дайрч оржээ. Түүнийг ороход хүүхэд цус алдаж, толгой нь хагарч, хүзүү гар, бүх бие нь шарх сорви болсон байжээ. Гэтэл ээж нь хүүг аврахаар орсон бүсгүйг “Чамд хамаагүй” гэж гэрээсээ хөөсөн тул бүсгүй цагдаа болон Түргэн тусламж дууджээ. Хүү одоо Гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.


Бичсэн: Оюударь | цаг: 00:02 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


арай л дэндүү
Бичсэн: Зочин цаг: 04:17, 2012-12-09 | Холбоос | |


ene hereg uneheer aimshigtai tee eooe yaj chaddag bnaa orowddoggui yum bhda jaahan huhdiig
Бичсэн: okok цаг: 04:17, 2012-12-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 183 удаа уншигдсан.



:-)
 
xaax