Zayush-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: Zayush
Хүйс: Эмэгтэй
Нас: 30
Байрлал: Ub, Монгол

Дуртай үгс:
Do not worry be happy

Бичсэн нийтлэлүүд: 5 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2012-05-26

Миний сонирхол, хобби: (1)
ном унших

Zayush-н блогууд:

Би гэж хэн бэ?
Юуны өмнө энэ бичлэгийг уншиж буй уншигч танд энэ өдрийн мэнд хүргье. Энэхүү блогийг хөтлөн явуулж буй Заюуш гэдэг миний жинхэнэ нэр биш бөгөөд миний nick нэр юм. Би одоо 18 настай эд залуу насан дээрээ явж байгаа биз? хэхэ. Эрхэм уншигч та миний амьдралд тохиолдсон зүйлсүүдийг уншаад юу гэж дүгнэхийг мэдэхгүй ч аль хэдийн өнгөрсөн зүйлс болохоор засаж залруулж болохгүй нь харамсалтай. Надад тохиолдсон сургамж авч бас намайг буруутгах зүйлсийг нийтлэхээр шийдлээ. Яагаад гэвэл магадгүй нэг хүн ч болтугай над шиг байдал тулгарсан үед зөв шийдвэр гаргахад нь туслах байх гэж бодсон юм.Надаас миний гэр бүлийн тухай асуухад би ээж ах бэр эгчийн хамт амьдардаг. Айлын бага, ганц охин гэж хэлдэг. Яг үнэндээ эцгээсээ 4үүлээ ээжээсээ 2уулаа. Амьдралдаа хүний урманд ганц ч удаа аав гэх тэр хүнтэй уулзаж байгаагүй. Агаа л хааяа уулздаг. Эмээ ах эгч нар аавтайгаа уулз гэдэг ч ээж минь дургүйцдэг.Миний охиныг сайн явбал өөрөө охин минь гээд хүрээд ирнэ гэж хэлдэг юм. Бага байхдаа хэзээ ч ээжээсээ аав гэдэг хүний талаар асууж байгаагүй одоо ч гэсэн тэр талаар ярьдаггүй. Одоо би 2-р курсээ төгсөж байгаа. Арван жилдээ сурлага сайтай ч муухай адаар ааштай байнга л гэрийнхэн болон найзууд тэр ч бүү хэл багш нартайгаа ана мана хэрэлддэг байлаа. Харин оюутан болоод азаар найзуудынхаа тусламжтай засарсан шүү. Энэ бол том амжилт гэж бодож байна. Миний сонирхол бол шүлэг зохиох гэхдээ би 4-н мөртөөс илүү зохиож үзээгүй л дээ хэхэ. Бас их мөрөөдөмтгий заримдаа их тэнэг тэнэг юм мөрөөднө гээч. Агаа маань спортын хорхойтон юм л бол спортын нэвтрүүлэг үзнэ гэртээ 1 зурагттай болохоор анх дуртай дургүй цуг үзсээр байгаад одоо бол агаагаас дутахааргүй спортын хорхойтон болчихсон.