2012-12-08
“Дэлхийн шилдэг хүмүүс-2012” жагсаалтын шилдэг 10 хүн
Энэхүү жагсаалтад улстөрчид, бизнесменүүд болон томоохон удирдагчид багтдаг юм.
Харин энэ удаагийн жагсаалтыг бүх нийтийн саналаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа тэргүүлж олноос онцгойрчээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жил эзэлсэн байрнаасаа ухарч Холбооны канцлер Ангела Меркелийн удаах байранд орлоо. Уг сэтгүүл дэлхийн бүх хүн ам буюу долоон тэрбум хүнээс “Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс-2012”-т 71-ийг нь сонгон шалгаруулжээ. Энэ нь дэлхийн 100 сая хүн тутмаас нэг төлөөлөгчийг нэрлэсэн гэсэн үг аж.
Сэтгүүл дэлхийн нөлөө бүхий улстөрч, бизнесмен, томоохон үйлдвэрийн эзэн, компанийн захирлууд дундаас зүгээр ч нэг хэдэн хүнийг түүгээд авчихдаг бус эхний ээлжинд эдгээр хүмүүс улс эх орондоо болон дэлхийд чухал нөлөөтэй зүйлүүдийг хийж бүтээсэн байх ёстой гэнэ.
1. Барак Обама (АНУ-ын ерөнхийлөгч)
2. Ангела Меркель (Германы канцлер)
3. Владимир Путин (ОХУ-ын ерөнхийл өгч)
4. Билл Гейтс (Билл Гейтс ба Мелинда Гейтсийн сангийн тэргүүн)
5. Эцэг Бенедикт-XVI (Ромын католик шашны тэргүүн)
6. Бен Бернанке (АНУ-ын Холбооны нөөц тогтолцооны тэргүүн)
7. Абдулла ибн Абдель Азиз Аль Сауд (Саудын Арабын хаан)
8. Марио Драги (Европын төв банкны дарга)
9. Си Жиньпин (Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга)
10. Дэвид Камерон (Их Британийн ерөнхий сайд).
Харин “Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс-2012”-ын хамгийн залуу хүмүүсийн дотор фээсбүүкийг үндэслэгч 29 настай Марк Цукерберг багтжээ. Тэрбээр энэ жил 29 настай юм. Түүний үндэслэсэн фээсбүүк сүлжээ дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээ болж чадсан билээ. Харин Майкл Блунбергийн хувьд, тэрбээр энэхүү жагсаалтад багтах ёстой хүмүүст байх бараг бүхий л шинжийг агуулжээ.
Сэтгэгдэл бичих
Энэ бичлэг нийт 479 удаа уншигдсан.